Сэлэнгэ аймгийн Соёл, урлагийн байгууллагын нийт ажилтан, албан хаагчид “Халуун сэтгэл малчдадаа туслах аян”-д нэгдлээ.
2024-02-29

Сэлэнгэ аймгийн Соёл, урлагийн газраас “Халуун сэтгэл малчдадаа туслах аян”-ны хүрээнд “Сэлэнгийн шимт хөрсний дээж” хандивын аяныг 2024 оны 2-р сарын 22-ны өдрөөс 2-р сарын 28-ны өдөр хүртэл  зохион байгуулж соёл, урлагийн байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын зүгээс нийт 3.650.000 төгрөг, 6 боодол лаа, 5 толгой чүдэнз, 1ш гар чийдэн, 48ш бээлий, 41ш элгэвч, нэмнээ, 22кг гурил, 11кг будаа, 19кг гоймон, 3ш ургамлын тосны хандивыг цуглуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, Улаан загалмай хороонд хүлээлгэн өглөө. Хандивт нэгдсэн соёл, урлагийн байгууллагын нийт ажилтан, албан хаагчид та бүхэндээ ажлын амжилт хүсэн ерөөж баярлаж талархсанаа илэрхийлье.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

# Сэдвүүд
Uncategorized